СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

Д.Цэнд-Аюуш: Аж ахуйн нэгжүүд журам зөрчвөл хуулийн дагуу хариуцлага тооцно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Үйл ажиллагаагаа нээх аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон юм.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас 34 салбарын аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Аж аухйн нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө:

-Ажлын байран их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
-Лангуу, тавиур зэргийг 1.5 метрийн зайтай байрлуулах
-Үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлэх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмал байршуулах зэрэг бэлэн байдлыг хангана.

Өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлэхдээ:

-Ажил эхлэхээс 1 цагийн өмнө халдваргүйжүүлэлт хийнэ
-Амны хаалт зүүсэн иргэдэд үйлчилнэ

-Өдөрт 1-2 цаг тутамд агаар сэлгэлт хийнэ
-Гар хүрэх бүх эд зүйлийг 2 цаг тутамд цэвэрлэх зэрэг арга хэмжээг авч ажиллах учиртай юм.

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “Үйлчилгээний байгууллагуудад зай барих асуудал яригдана. . Үүнтэй холбоотойгоор яаж үйл ажиллагаа явуулах уу гээд зохион байгуулалтын арга хэмжээг авна. Үүнд бид хяналт тавьж ажиллана. Тухайн байгууллага хүчин чадлаа тооцон үйлчилгээгээ явуулна” гэв.

 

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: “Бид байгууллага бүрийн хуванцар хаалт хий гэдэг шаардлага тавих нь өнөөдрийн нөхцөлд хүндрэлтэй. Хэрвээ чадвартай байгууллагууд байвал олон улсын маш олон туршлагууд бий.

Бид зайлшгүй үүнийг мөрд гэсэн дундаж шаардлагыг тавьж байгаа. ” гэлээ.

Хэрвээ мэдэгдэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.