СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

Монгол-Хятадын Зам, тээврийн сайд нар цахим уулзалт хийлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулав.

Сайд Л.Халтар сүүлийн жилүүдэд манай хоёр орны Зам, тээврийн яамны хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа өгүүлээд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй  ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ онд короновирусийн цар тахал гарч улс орон бүр олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулахад харилцан дэмжин тусалж байгаад гүн талархаж буйгаа дурдлаа.

Улмаар хоёр улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд талууд:

  • -Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиролцох,
  • -“Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах,
  • -Төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах,
  • -,
  • -Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа агаарын хил нээснээр хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлж, эхний шатанд Монголын “МИАТ” ТӨХК болон Хятадын “Эйр Чайна” компанитай аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт бүрдүүлэх,
  • -Азийн автозамын сүлжээний АН-4 коридороор олон улсын туршилтын тээвэр хийх,
  • -,

Монгол, Хятад хоёр улсын хооронд тээвэрлэлт идэвхтэй хийгддэг бүс нутгуудад коронавирусийн халдвар гаргахгүй байх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд .

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.