Сонгуулиас болж хойшилсон дулааны шугам задарчээ

Хотын баруун бүсийг хангагч гол шугам буюу 8А магистралд 11 сарын 26-ны өдөр гэмтэл гарсныг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” гэмтлийг бүрэн засварласан. Магистраль шугам нь Ф500мм голчтой +124 градусын температуртай гол шугам юм.

Арваннэгдүгээр сарын 9-ны шөнө 03:00 цаг орчимд 8А магистраль засвар хийсэн цэгээс баруун тийш 50 метрийн зайд дахин гэмтэл гарч УБДС ТӨХК-ийн 3 шуурхай бригад зэрэг ажиллаж, энэ сарын 10-ны 17:00 цагт бүрэн засварлаж дуусаад дулаан залгах үед дахин өөр цэгт гэмтэл гарчээ.

130227396 1115666825552474 4697214935262494134 n

Тус магистраль шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг БГД-ийн 5, 6-р хороонд байрлах ОСНААУГ-ын харьяа 113, 114-р Ус дулаан дамжуулах төвийн хоёрдугаар хэлхээнд холбогдсон 63 байр, 20 аж ахуйн нэгжийн дулааныг түр хугагцаагаар хязгаарласан. Үүний улмаас дээрх айл өрхүүд 48 цагийн хугацаанд халаалт, халуун усгүй байна. 

8А магистраль 1997 онд угсрагдсан буюу 23 жил болсон, насжилтын хугацаа дууссан шугам юм. Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан боловч сонгууль болон коронавируст цар тахлын улмаас хойшлогдсон юм. Ирэх хавар тус шугамыг солино.

129839539 1115412488911241 3862232368789447942 n

129940466 1115667098885780 8537367454304136590 n

131042795 1115412598911230 6360002015871068986 n

130259293 1115667065552450 7246938471927209983 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.