СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хөл хориогоор далимдуулан ургаа моддыг ДОРОЙТСОН ОЙ хэмээн тайрч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

БЗД-ийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны ногоон бүсээс ГООЖИН бэлтгэл нэрээр ургаа моддыг тайрч байна. Үүнд оршин суугчид малчид бухимдаж байгаа бөгөөд малын бэлчээргүй болгож, жимс бут ургадаг байсан газрыг сүйдэлж, булаг шанд ширгэж үгүй болж байгааг хэллээ.

БЗД-ийн 20-р хороо Гачуурт тосгоны ИХД, төлөөлөгч Д.Батцэцэг болон оршин суугчид энэ талаар холбогдох албаны хүмүүст олон удаа хэлж тэмцэж байгаа ч өндөр настай иргэдийг элэг барьж байна. Гачуурт тосгоны Арцатын амаар оршин суудаг иргэдийн нэгдэл үүнийг зогсоохгүй бол тэмцэлийн хурц хэлбэртээ шилжинэ гэж мэдэгдлээ. 

Харин Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн дарга М.Чинсанаа: 

-Нийслэл хот түлшний модгүй болсныг бүгд мэдэж байгаа. Энэ ажил бол БОАЖ-ын сайд, НИТХ-ын тогтоолтой төрийн ажил явагдаж байгаа. Бичиг баримт, дүгнэлт нь бүгд бий. Гэтэл та нар ямар ч ойн инженер биш, мэргэжлийн бус хүмүүсээр яриулж байна. Энэ бол нойтон мод биш. Доройтолд орсон ойгоос мод бэлтгүүлж байгаа. Наад иргэд чинь төрийн ажилд саад болж байна гэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.