СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-10

Эрээний боомтоос ачаа тээвэрлэлт саадгүй нэвтэрч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш БНХАУ-ын талаас Монголоос жолооч нэвтрүүлэхийг үндсэндээ хориглосон. Учир нь Монгол Улсад хийгдсэн PCR шинжилгээний хариуг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байсан явдал юм.

Тус боомтоор энгийн үед өдөрт 100-200 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Гэтэл 500-600 ачаатай тээврийн хэрэгсэл хятадын талд гацаад 20 гаруй хонож байна. Хоёр улсын Засгийн газар тохиролцож,  

Энэ талаар Зам тээвэр хөгжлийн яамнаас дараах мэдээллийг өглөө.

Тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээн өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж тохиролцоонд хүрсэн.

 “УБТЗ”-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Батбадар Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баянтүмэнд галт тэрэгний хөдөлгөөнийг гурван бүсэд хувааж халдвар хамгааллын дэглэмийг тусгай технологийн дагуу мөрдүүлж эхэлсэн байна.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-Төмөр замын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийг дахин байгуулах шийдвэр гаргах,

-,

-Сүхбаатар зангилаанд ажилласан МХЕГ-ын шалгалтын үр дүнг хэлэлцэж бусад зангилаадад чиглэл өгөх,

-Хилийн Сүхбаатар, Замын-Үүд өртөө, Баянтүмэн тасагт маршрут тэмдэглэх картыг яаралтай хөтлүүлж эхлэх,

-Төмөр замын бүх байгууллагын бие засах, ариун цэврийн өрөөнүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлчилгээний ажилтанд хяналт тавих, хяналтын хуудас хөтлөх,

-ОХУ-ын Өвөрбайгалийн төмөр замд халдвар хамгааллын талаар хил дээр гарч байгаа зөрчил, дутагдлын асуудлаар цахилгаан мэдээ явуулах,

-Салхит, Зүүнбаян, Замын-Үүдийн халаалтын тогоо, шаардлагатай сэлбэг материалын нөөцийг бүрдүүлэх,

-Шугам зам дагуу гүний болон зөөврийн худганд хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх,

-Шугам зам дагуу төмөр замын байгууллагын нүхэн жорлон, бохирын цооног тойруулж тусгай бүс гаргаж хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх чиглэл өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.