СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-10

Д.Оюунбат: Иргэдийг хэрхэн орон нутаг руу зорчуулах талаар шийдвэр гараагүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бөгөөд шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Эргэн сануулахад, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын арваннэгдүгээр  сарын 24-ний өдрийн  тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу явахаар 90 мянган иргэн хүсэлтээ илэрхийлээд байсан. Эдгээр иргэдээс нийслэлийн 20 цэгт PCR шинжилгээг үнэ төлбөргүй авсан.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сарын 1-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалж байсан.

Тэгвэл энэ сарын 10-наас хойш орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэд хэрхэн явах талаар НОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас тодрууллаа. Тэрбээр “. Харин энэ сарын 14-нөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа энэ үед хөдөө орон нутаг руу иргэдийг хэрхэн зорчуулах талаар УОК дээр ярилцаж байна” хэмээв. 

Одоогоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Халдвар гарсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт иргэдийг зорчуулахгүй байх, бусад аймаг руу хөдөлгөөн нээнэ гэсэн чигтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.