СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-10

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүний сонгон шалгаруулалтын зар

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос зарлажээ

Уг албан тушаалд ХЭҮК-ийн гишүүн асан П.Оюунчимэг өмнө нь нэр дэвшсэн бөгөөд түүнийг энэ албан тушаалд тэнцэхгүй хэмээн үзэж буцаасан. Энэ удаад дахин сонгон шалгаруулалт зарлажээ.   

Нэр дэвших хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар илгээнэ. 

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

-Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; /parliament.mn сайтаас татаж авна/

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

-Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

-Төрийн албан хаагчийн анкет

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /Лавлах утас: 267155/ 

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.