МАН-аас сонгогдсон 34 төлөөлөгчийн 25 нь дарга болжээ
НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 34 төлөөлөгчтэй болсон. Харин энэхүү ялалтаа бататгаж, өөрийн суудалдаа бат сууж авахын тулд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар НИТХ-ын төлөөлөгч нарт албан тушаалын бялууг харамгүй өгснийг та бүхэнд хүргэж байна.


Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгчдийн 23 нь буюу олонх нь Нийслэлийн Засаг даргын орлогч, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн дарга, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал болжээ. Өөрөөр хэлбэл дээрх 23 төлөөлөгч Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын шууд удирдлагад орж, Засаг даргынхаа өөдөөс үг сөрөх, үйлдэл хийх эрхгүй болжээ хэмээн шууд ойлгоход болно.
Харин албан тушаалын амтат бялуунаас хүртэж чадаагүй 11 төлөөлөгчид ч гэсэн хоосон үлдсэнгүй. НИТХ-ын ажлын хорооны дарга, эс бөгөөс дүүргийн ИТХ-ын дарга гэх мэт ямар нэгэн байдлаар төсвөөс цалин урамшуулал авах ажилд тохоон томилогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.