УОК: Нас барсан иргэний асуудалд хариуцлага тооцохыг үүрэгдлээ

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд 22-ын товчоон дээр дунджаар 1-2 хонож байна. PCR шинжилгээ хийдэг явуулын лаборатори хариуг 24 цагт гаргадаг ба энэ зуурт нэг зорчигчийн бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Манай сурвалжлах хэсэг уг хэргийг тодруулж, талийгаачийн ар гэрийнхэн болон албан хүмүүсээс байр суурийг нь авч хүргэсэн /Уг мэдээллийг энд дарж үзнэ үү

Тэгвэл энэ асуудалд Монгол Улсын Онцгой комисс ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ. 

"2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо.
Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо. Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна" хэмээн мэдэгджээ

kglg;6666

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.