Дэслэгч генерал Ш.Арвай таалал төгсжээ
Монгол цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ш.Арвай өчигдөр таалал төгсжээ. Тэрбээр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд 62 жил зүтгэсэн нэгэн юм.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 1-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүний гэрт зочилж, ХЗДХЯ-ны харьяа Зайсан дахь хотхоны хоёр өрөө байрны гэрчилгээ гардуулж өгсөн байна.


Энэ нь "талийгаачийг нас барахаас өмнө баярлуулсан, төр нь хүүгээ үнссэн сайхан үйл явдал боллоо" хэмээн ар гэрийнхэн нь ярьж байгаа аж.
Талийгаачийн төрөл төрөгсөд, ах дүү нарт Live TV үзэгч, уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.