СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

Э.Эрдэнэбаатар: Архангай аймгаас ирсэн иргэнд анхны тусламж үзүүлж байх хугацаанд нас барсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. 

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй нийт тохиолдол 128 хэвээрээ байна. . Нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна.

"Архангайгаас ирсэн иргэд УБ руу орж чадахгүй гацсанаар нэг иргэн нас баржээ" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Архангай аймгаас хувийн тээврийн хэрэгслээр зургаан иргэн гарч, өнгөрсөн шөнө буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны орой Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн.

Эдгээр иргэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөөгүй байсан тул өнөөдөр өглөө авахаар төлөвлөж байв. Гэтэл тухайн иргэдийн нэг буюу иргэн О-н бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан.

Дуудлагын дагуу " гэв.

Харин талийгаачийн ар гэрийнхний хувьд хоёр удаа Түргэн тусламж дуудсан. Эхний удаад ирээгүй, хоёр дахь дуудлага дээр ирсэн ч "Үхэх өвчин биш байна" гэж хэлсэнд гомдолтой байна хэмээн өгүүлж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэрэндолгор
3 жилийн өмнө
103.57.95.18

Худалл мэдээлэл өгч хүмүүсийг сэтгэл санааны хяамарл оруулж бгаа сэтгүүлч нар хариуцлага тооцох цаг боллоо ююмны учир олоогуй байжл мэдээлэх юм

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

үнэн л мэдээлсэн бгаам бишүү малаа сэтгүүллч нар мэдээлээгүй бол эд нар хэлэх ч гүй нам дарна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.