СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-07

LIVE: Т.Туяажаргал: Хөл хорионд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрх зөрчигдөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчдын "Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай ярилцлаа. "Коронавирусийн хөл хорионд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрх зөрчигдөж байна" хэмээн тэрээр өгүүлэв. 

"Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал: 

-Асаргааны хүүхэд, хүнтэй өдрийн орлоготой гэгдэх иргэдийн амьдрал хөл хорионы үед үнэхээр хүндэрлээ. Халамжийн мөнгө гэж маш бага мөнгө өгдөг. . Гэтэл бидний судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд 600 мянган төгрөг болдог. Эдгээр хүүхдүүд эмийг хоол шиг хэрэглэдэг. Хоол хүнд хэрэгтэй байдаг шиг эдгээр хүүхдүүдэд дөрвөн эмийг хавсарч хэрэглэх нь түгээмэл. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд "Ханни" зөөлөн тоглоомын төв ажиллуулдаг. Бид нар хэдийгээр зөөлөн тоглоомоо үйлдвэрлээд, хүргэж өгч болох ч хөл хорионы энэ үед авах хүн олдохгүй байна. 

Иргэдийг дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглээрэй гээд байгаа боловч зарим иргэдийн хувьд дархлаагаа дэмжих аминдэмтэй хүнс бүү хэл өнөөдрийн гурил, тос ч үгүй байна шүү дээ... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.