Хан-Уул дүүрэгт "Нэг өрх-нэг өрх" шинжилгээнд хамрагдах байршил

“Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд хамруулна. 

Ингэхдээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 1 иргэнийг  “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөгдөн ажиллаж байна.

Өчигдөр /2020.12.06/  буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

 128430293 3233987030047073 6092315429397471318 o (1)

“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:

4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль

9,10 дугаар хорооны иргэд Яармагамбулатори салбар

16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль

Орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж шинжилгээ өгөх бөгөөд бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

128447975 3233987486713694 7107169322538255526 o (1)

Хан-Уул дүүргийн Онцгой комисс

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.