АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2 сарын өмнө

Дэлгэцийн Богд

Нийтэлсэн
2 сарын өмнө

Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
2 сарын өмнө

Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхэнд Цагааны Цэгмид, Нямын Цэгмид гэсэн хоёр нэр тод бичигдэж үлдсэн байдаг. Түүний нэг ардын жүжигчин Нямын Цэгмид хэмээх бүтээсэн дүр шигээ Богдын буурьтай, нэгэн сайхан буурлыг энэ удаагийн “Мартахгүй” буланд  дурсаж байна.

Түүний тухай төсөөлөхөөр хамгийн түрүүнд хатуу үгтэй ч зөөлөн сэтгэлтэй өвгөний дүрүүд нь сэтгэлд буудаг учраас буурал гэж зориуд тодотгохыг хүслээ. Захын жишээ л гэхэд, “Анхны алхам” кинонд егзөр хэдэн өвгөн гардаг даа. Ёстой л нэг хүн чанарын туйл болсон тэр хэдэн хөгшний нэгийг Нямын Цэгмид гуай бүтээсэн. Түүний тухай бичихээр ар гэрийнхэнтэй нь ярилцаж суухад амьдрал дээрээ ч “Анхны алхам” киноны дүр шигээ хүн байсан гэдгийг мэдээд яагаад ч юм баярлав. Хачин тайван, үгээ зөөж тавьсан яриатайн дээр дэндүү гэмээр шулуухан зантайдаа ч юм уу, түүний тухай олон хөгжилтэй дурсамж байдаг юм билээ. Энэ талаар түүний ар гэрийнхэнтэй нэг оройн турш халуун яриа өрнүүлж суулаа. Хүний хувь заяа гэдэг үнэхээр сонин юм гэдгийг Н.Цэгмид гуайн хувийн амьдралаас харж болохоор ажээ. Тэрээр үр хүүхэдгүй хүн байсан бөгөөд хамаатныхаа хоёр охиныг өргөж авсан аж. Түүний нэг Р.Сэнгэдоо болон түүний охид болох П.Алтанцэцэг, П.Алтаннавч нар ийн ярьж байна.

-Цэгмид гуай эхээсээ хэдүүлээ байсан юм бэ?

-. Уг нь Нямаа биш Намъяа шүү дээ. Театрынхан Нямын гэсээр байгаад өөрчлөгдсөн юм. Өөрөө бас хүүхэдгүй хүн байсан болохоор Наваансүрэн бид хоёрыг өргөж авсан юм. Наваасүрэн нь Жал ахын /Цэгмид агсаныг хэлж байна/ үеэл ахынх нь ганц хүүхэд байсан юм. Би бас дүү охиных нь ганц хүүхэд шүү дээ. Ер нь манайхан удмаараа цөөхүүлээ улс. Жал ахынд би долоо, Наваансүрэн найман настайдаа ирж байсан юм. Манай ээж Нямаагийн Цэндсүрэн гэж хүн бий. Ээж бас айлын ганц хүүхэд шүү дээ. Нэг удаа ээж Хүрээ орно гэж яваад, тэндээ гадаадын хүнтэй суучихаж л дээ. Тэгтэл Жал ах эрсхэн зантай хүн байсан болхоороо “Чи харийн хүнтэй сууна гэнэ ээ” гэж уурлаад, театрын манаачийн буу бариад буудна гээд явж байсан гэж ярьдаг юм. Тэгээд намайг төрөхөд, “өөрөө хүн болгоно” гээд авсан юм билээ. Уг нь бид хоёр Цэгмэдийн Сэнгэдоо, Цэгмэдийн Наваансүрэн гэж овоглож байсан юм. Гэтэл гэнэт миний эцэг гэж хүн гарч ирээд хятад нь ч, орос нь ч мэдэгдэхгүй хүний нэр хэлээд нас барсан гээд оршуулгад явах болсон. Түүнээс хойш Р овогтой болсон юм. Бид хоёрын дараа Ховдоос бас нэг охин өргөж авч байсан юм. Тэр л зөвхөн Жал ахаар овоглодог байсан. Гэхдээ бас тэр охиноос нь хүүхэд гараагүй. Тиймээс тэр охин нь бас нэг хүү өргөж авч байсан юм.

-Цэгмид гуайн гэргий нь ямар хүн байсан юм бэ?

-Банзрагч гэж Кино үйлдвэрийн монтажчин байсан юм. Тэр хоёр хоёулаа их хөдөлмөрч улс байсан. Өглөө манай хоёр хөгшин бид хоёрыг унтаж байхад гараад унтаж байхад ирдэг. Ямар сайндаа л захиа бичээд үлдээж байхав. Нэг өдөр гал алдаж, гэрээ шатаах дөхсөнөөс хойш бид хоёрыг ажил руугаа дагуулж явдаг болсон юм. Театрынхан бид хоёрыг андахгүй. Маамаа ойлоо, Том ойлоо гэж бид хоёрыг дуудна.  Жал ах эхнэртэйгээ танилцаж байсан түүх их хөгжилтэй. . Тэгээд л гэрлэчихэж байсан гэж ярьдаг. Ер нь Наваансүрэн бид хоёр байгаагүй бол Цэгмидийнх гэдэг айлын удам тасрах байлаа. Одоо бидний хүүхдүүд л энэ хүний удмыг өнөр болгож байна. Түүнээс биш өргөмөл охиных нь өргөж авсан хүү үр хүүхэдгүй байж байгаад нас барсан.

-Одоо танайханд Цэгмид гуайн мэргэжлийг өвлөсөн бий юү?

П.Алтаннавч -Би 1978 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн. Гэхдээ би мэргэжлийнхээ ажлыг хийгээгүй л дээ. Жал ах маань бидэнд ур чадварын хичээл ордог байлаа. Тэгээд намайг урлаг руу оруулах гэж их үзсэн. Би хүслийг нь биелүүлээгүйд хөөрхий минь их гомдсон байх.

-Цэгмид гуайн талаар хөгжилтэй дурсамж байдаг гэсэн. Тэр тухай дурвал?

Р.Сэнгэдоо -Олонтой хүн явсан даа. Театрынхан манай ахын талаар сонин их олныг ярьдаг юм. Нэг удаа театрынхан хурал хийж байж л дээ. Жал ах илтгэл тавих гэж индэр дээр гарснаа “Жаахан хүлээж бай. Би хүндрэх нь ээ” гэсэн байгаа юм. Тэгж хэлэхээр хүмүүс бүгд инээлдэнэ биз дээ. Тэгээд үеийнх нь хүмүүс “Манай хүн тэгдэг л хүн шүү дээ” гээд онигоо болгож ярьдаг юм. Ах маань театрт анх нягтлангаар орсон юм байна лээ. Сүүлдээ дагалдан жүжигчин, найруулагч болсон. Ахыг найруулагч байхад, хүн байсан. Бодвол маргаашийнхаа ажлыг л төлөвлөдөг байсан шиг байгаа юм. Бас нэг инээдтэй ч гэмээр дурсамж бий.

Манай ах удаан жилийн олгойтой байсан. Нэг өдөр  шатан дээр явж байсан чинь гэнэт их өвдсөн гэж байгаа юм. Тэгэхээр нь “Одоо л хагарах нь” гээд шат руу хэд хүчтэй өшиглөсөн гэсэн. Хүн чинь олгойгоо хагалахаас айдаг бол манай ах хагалчих гээд үзээд байгаа байхгүй юү.

-Ном, товхимолд Цэгмид гуайн талаар драм талын мэдээлэл байхаас кинонынх нь тухай бараг байдаггүй юм билээ. Ер нь хэдэн кинонд тоглож байсан юм бол?

-Манай ахын дүр их эртнээс гарсан гэдэг юм шүү. Монголын анхны уран сайхны киноны шороотын Цэвээнээс ч хуучны хүн гэдэг байх. Миний мэдэхээр 100 гаруй дүрд тоглосон гэж ярьдаг байсан юм. Ах маань их даруухан хүн байсан болохоор театрынхан “Цэгмэд ээ, чи хувьдаа жаахан өөрчлөлттэй бай л даа” гэхээр “За дараа нь” гээд л чимээгүй болчихдог гэж байгаа. Юуг дараа нь гээд байгаа юм, бүү мэд.

Манай ах чинь Богд хааны дүрийг анх бүтээсэн хүн шүү дээ. Одоо мэргэжлийн хүмүүс Цэгмид шиг Богдын дүрийг гаргаж ирэх хүн байхгүй гэж ярьдаг юм билээ. Амьд мэнд байхад нь Богд хааны хоёрдугаар дүрд тогло гэж Засгийн газраас дуудаж байсан юм. Даанч тэр дүрдээ тоглож амжилгүй өөд болсон доо, хөөрхий.

П.Алтанцэцэг-  Нямаа аав /Цэгмид агсаныг хэлж байна/ маань нас барахынхаа өмнөхөн “Миний бүтээсэн хамгийн сайхан дүр бол Богд хаан. Би театрынхантай ярьж, Богдын музейгийнхэнтэй уулзсан. Богдын музейгээр Богдын  хувцсыг аваад ир” гэсэн. Тэгээд гэртээ сүүлийн удаа Богдынхоо хувцсыг өмсөөд сууж байхыг нь харахад үнэхээр хэцүү байсан.

-Таны бага наснаас Нямаа аавынхаа тухай ямар зураг үлдсэн бэ?

-Олон сайхан дурсамж байдаг юм. Гэрийнхнээсээ би Нямаа аавд хамгийн дотно байсан. Тийм ч болохоор өөд болоход нь би хөргийг нь залж, Алтан өлгий рүү явж байсан юм. Намайг бага байхад Драмын театрын урд талын зусланд Нямаа аавынх, эмээгийнх хоёр зусдаг байсан. Драмын театрынхан бүгдээрээ манай эмээгээс сүү авна. Тэр сүүг нь би зөөх дуртай. Учир нь сүү авсан хүмүүс надад дандаа чихэр өгнө. Драмын театрт тавьж байгаа бүх жүжгийг Нямаа аавыг дагаж явж үзнэ. Тухайн үед жүжиг тэр болгон гардаггүй байлаа шүү дээ.

Ардын жүжигчин Н.Цэгмид гэж ийм нэг бодь хүн байжээ. Тэрээр сэтгэлд дотно олон сайхан дүр бүтээснээс гадна Дорнод, Ховд, Увс аймгийн хөгжимт бүжгийн театр, Эрдэнэт хотын соёлын ордны суурийг тавихад гар бие оролцож явсан гавьяатай нэгэн. Ер нь Монголын урлагт нэг насныхаа амьдралыг зориулсан гэхээр бүтээсэн гавьяаны цар хүрээ тэр хэрээр тэлэх нь ойлгомжтой. Монголын ард түмний сэтгэлд өөр ямар ч Богдоор оруулахын аргагүй жинхэнэ Богдын дүрийг бүтээсэн Нямын мартах учиргүй билээ.

2010.12.16


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.