БИЧЛЭГ: Time tower хотхоны харуулыг оршин суугч нь зоджээ
"Хорио цээрийн үед гэртээ хүн цуглуулж, шаардлага тавьсан албан ажилтныг зодож танхайрчээ" гэсэн тайлбартай бичлэг өнөөдөр цахим орчинд тархлаа.
Энэ талаар бид тодруулахад, Time tower хотхоны харуул М гэх хүнийг шаардлага тавихад 1994 онд төрсөн, тус хотхоны оршин суугч З.Б гэх залуу зодож танхайрчээ. Тухайн оршин суугчид "Хатуу хөл хорионы үеэр олон хүн цуглуулж болохгүй. Энэ нь бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж, тав тухгүй байдал үүсгэж байна" гэсэн шаардлага тавихад эсэргүүцэж, зодсон нь бичлэгт үлдсэн байна.
З.Б нь тухай үед согтуу байсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэсэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.