LIVE: Хурууны хээ уншуулах шаардлагаас болоод асаргаанд байдаг иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй байна

2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийн шинэчлэл явагдаж эхэлсэн билээ. Үйлчлүүлэгч гагцхүү хурууны хээгээ уншуулан, жороо бичүүлэх ёстой гэсэн ч бодит байдал дээр хурууны хээ уншуулах шаардлагаас болоод асаргаанд байдаг иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй байна. Бид БЗД-ийн 19-р хорооны өрхийн эмнэлгээс бодит байдал ямар байгааг сурвалжиллаа.

ӨЭМТ-ийн эмч Б.Сарантуяа: 

-Өрхийн эмнэлгүүд өдөр бүр хөнгөлөлттэй эмийн жорыг бичиж байгаа. Иргэд хөл хориотой холбоотойгоор өдөрт цөөхөн ирж байгаа ч хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг үзүүлсээр байна.
Хурууны хээ уншуулах систем иргэд болон эмч нарт ихээхэн хүндрэл үүсгэж байна. . Огт хурууны хээг нь уншихгүй байх ч тохиолдол гарсаар байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.