БОАЖЯ төлөвлөгөөт ажлуудаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам төлөвлөгөөт ажлуудаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар webmaster@mne.gov.mn хаягаар иргэн, аж ахуйн нэгжээс 10 гаруй албан бичиг ирснийг тухай бүрт холбогдох албан тушаалтнуудад цохож, яаралтай бичгийн хариуг өгчээ.

viber image 2020 11 18 16 36 25

Мөн БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга, албан хаагчид Олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөнийг цахимаар явуулж байна.

Тухайлбал, өнөөдөр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу 2020-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээ, мэдээлэл, нөлөөллийн ажлын төлөвлөгөөг боловсруулах анхны хурлыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Хурлаар 10 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.