СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-19

LIVE: Бараа бүтээгдэхүүнийг 22:00-06:00 түгээх шийдвэр хүндрэлтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Манай улсад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед УОК-оос хатуу хөл хорионы дэглэмээ чангатгаж өглөө 10 цагаас өдрийн 17 цаг хүртэл хот дотор огт хөдөлгөөн хийхгүй байх шийдвэрийг гаргаад байна. Энэ цагт зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хөдөлгөөн өрнөж байна. Харин бусад шаардлагатай хөдөлгөөнийг өглөөний 07 цагаас 10 цаг хүртэл, орой 17 цагаас 20 цаг хүртэл явуулж байна. Мөн хүнсний түгээлт, хүргэлтийг зөвхөн шөнийн цагаар хийж байна.

УОК-оос болон НОК-оос гарч байгаа шийдвэрүүд өдөр болгон өөрчлөгдөх болж, зөвхөн шөнийн цагаар түгээлт хийх захирамж гаргасан нь хүнсний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон хүнсний дэлгүүрүүдэд чирэгдэл учруулж байна.

“Траст Трейд” ХХК-ийн маркетинг, борлуулалтын алба: Манай компани зөвхөн супермаркетуудаар биш өдөр бүр тогтмол Улаанбаатар хотын 300 гаруй хүнсний дэлгүүрүүдэд мах болон махан бүтээгдэхүүнээ түгээдэг. Шөнийн цагаар бүх хүнсний дэлгүүрүүд ажиллах боломжгүй. Томоохон супермаркет дэлгүүр ээлжээр нярав гарган ажиллаж байгаа. . Эдгээр хүмүүсийн дархлаа, ажлын хүчин талдаа маш хэцүү байна.

Тэглээ ч шөнийн цагаар онгойх дэлгүүр тэр болгон байхгүй байна. Өглөө босоод ирэхэд нэг өөр шийдвэр гарчихсан байдаг. Нэг хүн амаараа юм хэлчих бол амархан тэрийг нь ажил хэрэг болгохын тулд бид нар бэлтгэл ажил хийдэг. Гэтэл бэлэн байдал хангагдсан байхад маргааш нь өөрчлөгддөг. Ажил хэргийн хувьд тоглоом шиг шийдвэр гаргаж байна.

Хүмүүсийн хувьд сүлжээ дэлгүүр гэхээсээ илүү гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс хүнс бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаа. Энэ үед нь шинэ бараа бүтээгдэхүүн очиж чадахгүй байдалд үүсээд байна. . Хүнсчид бид ард түмнээ хүнсээр тасалдуулахгүй гээд хүлээсэн үүргээ хүлээж ажиллаж байхад дээрээс нь дэмжээд өгөөсэй хэмээн хүсэж байна.

"Атар Өргөө" ХК-ийн маркетинг, борлуулалтын алба: Энэ шийдвэр маш хүндрэлтэй байгаад байна. . Үүнээс болж шинэ талх, нарийн боов хэрэглэгчдэд хүрч чадаагүй. Шөнө түгээлт хийж байгаа учраас үйлдвэрийн ажилчид 24 цагаар ажиллах шаардлага үүсэж байна.

Цаашлаад үйлдвэрийн ажилчид маань ажилдаа ирж, очих тал дээр хүндрэлтэй зүйл гарч байгаа. Ер нь түгээлтийн машинуудыг ариутгал хийгээд чөлөөтэй явуулах хэрэгтэй. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үйлчилгээний ажилтан
3 жилийн өмнө
66.181.169.162

Маш хэцүү байна Үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүс ч хүн ш дээ Шөнөөр ажиллаад эрсдэл багасна гэж огт утгагүй Харин нойргүй ажиллаж дархлаагаа унагаж стресст орж байна Хүний биологийн байгалын цагийг хэзээ ч нөхөхгүй Тооцоо судалгаагүй энэ тэнэг шийдвэрээ болиочээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.