"Энхсаран" сувиллын эзэд "олдлоо"

Манай улсад гараад байгаа хоёр багц Ковидын халдварын голомт буй. Анхных буюу тээврийн жолооч Д "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байх үедээ халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас манай улс дотооддоо энэ вирусийг алдсан билээ.

Цахим орчинд хүмүүс "Энхсаран" сувиллын эздийг "эрэн сурвалжилж" хариуцлага тооцохыг УОК-ын гишүүдээс удаа дараа шаардсан ч "Хариуцлага тооцох цаг хугацаа олдоно, одоодоо бид халдварын тархалтыг хумьж авахыг зорьж байна" хэмээн бүрхэгдүү хариулт өгөөд байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан УИХ-ын цахим хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Энхсаран" сувиллын эздийг зарлахыг шаардав.

УОК-ын дарга Я.Содбаатар "Энхсаран сувиллыг анх 2020 оны гуравдугаар сарын эхээр тусгаарлах байрны зориулалтаар гаднаас ирж буй иргэдийг хүлээн авах зөвшөөрөл олгогдсон байдаг. Эзэн нь н.Ганчимэг гэх эмэгтэй бий. Гэр бүлийн хүрээнд буюу хүү О.Түмэнбаярын хамт ажиллуулдаг" гэсэн юм. 

Бүртгэлийн байгууллагын мэдээлэлд “Энхсаран” ХХК-ийг иргэн Очирпүрэвийн Түмэнбаяр 2007 оны тавдугаар сарын 21-нд байгуулжээ. Шүдний холимог үзлэг, оношлогоо, НАСЗ, Эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.