СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-18

Эрдэнэт хотын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоогоод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Орхон аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймагт батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал манай аймгийн иргэн байгааг мэдээллээ. 

Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүстэй ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид тэдгээрийн гэр бүлийг шинжилгээнд хамруулан 270 хүний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү явууллаа. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна.

.

Шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах байрыг бэлдэж “Эрдэнэт”, “Дээдэс”, “GOLD” гэх мэт томоохон зочид буудлуудыг бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 Энэ мэдээллийн үеэр Орхон аймгийн Засаг даргын 2020-11-18-ны өдрийн А/662 тоот захирамжийг танилцуулаа.

Тус захирамжид:

1.    Коронавируст халдвартай тэмцэх ажлыг шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, сэжигтэй тохиолдол  илэрсэн болон шинжилгээгээр батлагдсан тохиолдолд  голомт, хавьталуудыг тогтоож, хамгаалалтад авч холбогдох журам, зааврын дагуу ажиллах

2.    Хүн хүч, тээврийн хэрэгсэл,  хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг  тодотгох

3.    Эмзэг бүлгийн хүн  ам, дотуур байранд байгаа оюутан сурагчдад  чиглэсэн  дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах

4.    Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, сумдын баг бүрд хүнсний худалдааны  үйл ажиллагааг явуулах дэлгүүрүүдийг тогтоож, хүнсийг шаардлагатай тохиолдолд захиалгын дагуу айл өрхүүдэд хүргэж өгөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах

5.    Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүнсний үйлдвэрлэл,  худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх тогтмол зохион байгуулах

6.    Иргэдийн түлээ түлшний хангалтын асуудлыг хариуцаж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай ажлаа уялдуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад

7.    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр,  худаг уст цэг  орох болон оршуулгын ажлаас бусад тохиолдолд иргэдийн гадуур сэлгүүцэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах

8.   

9.    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд тодорхой цагийн горимд шилжин аж ахуйн нэгж, байгууллага дээрээ шаардлагатай тохиолдолд аль болох цөөн  албан хаагчийг ажиллуулан, бэлэн байдлын нөөц төлөвлөгөө гаргаж, байрлаж ажиллах зохион байгуулалтыг төлөвлөж, албан хаагчдыг ажилдаа ирэх, буцах үед нэгдсэн журмаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бөөгнөрөл үүсэхгүйгээр цагийн хуваарь гарган тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.