F1-ийн нисгэгч Макс Ферштаппен Монголыг доромжилсон талаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд ханджээ

Formula 1 уралдааны нисгэгч Бельги-Нидерландын иргэн Макс Ферштаппен өнгөрсөн сарын 30-ны баасан гарагт F1-ийн Португалийн гарааны өмнөх сургуулилалтын үеэр Канадын далбаан доор уралддаг Лэнс Строллтой шүргэлцсэн. .

Ферштаппен өөрт учирсан хохирлынхоо тухай ярихдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан төдийгүй Монгол угсаатныг илтэд доромжилсон хэмээн Швейцарь улсад Монгол улсаас сууж буй онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн үзэж холбогдох байгууллагуудад захидал илгээсэн юм.  

Монгол улсын Засгийн газрыг төлөөлж буй Л.Пүрэвсүрэн Red Bull GmbH компанийн гүйцэтгэх захирал Дитрих Матешиц, Red Bull уралдааны багийн гүйцэтгэх захирал Тобиас Моерс, ивээн тэтгэгч Aston Martin компани руу захидал илгээжээ. .

Уг захидалдаа элчин сайд “Red Bull-ын нисгэгч Макс Ферштаппен арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл, ёсзүйгүй үг хэллэг ашигласанд гүнээ харамсаж байна. Спорт бол дэлхий дахины эв нэгдлийн бэлгэ тэмдэг учраас ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхсан зүйл байх ёсгүй гэдэгт итгэдэг. Олон улсын авто уралдааны холбоо энэ мэт ёсзүйгүй зан авир, үйлдэл гарахаас сэргийлж Макс Ферштаппены үйлдэлд хариуцлага тооцно гэж итгэж байна” хэмээн дурджээ.

Нисгэгчийн зүгээс олон нийтийн өмнө хүлцэл өчөөгүй бөгөөд Red Bull багийн босс Кристиан Хорнер энэ асуудлаар Ферштаппентай хувиараа ярилцах болно гэсэн мэдээллийг энэ сарын эхэнд өгч байжээ. Одоогоор Ферштаппены харьяалагддаг Red Bull багаас хариу мэдэгдэл өгөөгүй.

Тиймээс элчин сайд Л.Пүрэвсүрэн дээрх асуудлаар Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан байна. .

Одоогоор Германы Siemens компаниас хариу ирсэн бөгөөд үүнд “бидэнтэй холбоо барьсанд баярлалаа. Бид хүмүүнлэг бус, хүчирхийлэл дарангуйллын шинжтэй гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа хүн төрөлхтөн ижил тэгш, ялгаварлан гадуурхалтгүй, ёсзүйтэй оршин тогтнохыг дэмжиж ажиллана. Бид Aston Martin Red Bull Racing-тэй холбогдож дахин ийм явдал давтагдуулахгүй байхыг илэрхийлсэн” гэсэн утга агуулагджээ.

2,1

Дашрамд дурдахад Макс Ферштаппен нь сүүлийн үед F1-т эхний таван байранд тогтмол бичигдэж байгаа бөгөөд одоогоор оноогоор гуравдугаарт явж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.