Хар толгой нуурын усанд 35 настай залуу осолджээ
Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр, эрэн хайх, аврах тус тус нэг дуудлага иржээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Хар толгой” нуурын усанд Цогт-Овоо сумын харьяат иргэн Т /35 настай, эрэгтэй/ мал усалж байгаад живсэн тухай дуудлага өчигдөр 12:10 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид "Энержи ресурс" ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс 5 метр, 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 34 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины сэгсрэгчид хөлөө хавчуулсан тухай дуудлага иржээ. Нийслэлийн Аврах ангийн 105-ын алба хаагчид 11 км зам туулан 22:45 цагт очиж Т /4 настай, эрэгтэй/ хөлөө угаалгын машины сэгсрэгчид хавчуулсан байсныг гаргасан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.