LIVE: А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар авсан таван тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар цаг үеийн шуурхай мэдээллийг өнөөдөр 18:00 цагаас хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

Өнөөдөр 11.00-18:00 цагийн хооронд коронавирусийн батлагдсан тохиолдлуудын голомт болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын иргэд болон Найрамдал зусланд амарч буй 156 хүүхдийг коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад таван шинэ тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Мөн

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарсан.

Сэлэнгэ аймагт есөн тохиолдол, Дархан-Уул аймагт 1 нийтдээ 20 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 6000 хавьтагчийг олж илрүүлж шинжилгээнд хамруулаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.