Аляскад онгоц газардахдаа хүрэн баавгайг мөргөжээ

АНУ-ын Аляск мужийн Якутат нисэх буудал дээр газардаж байсан онгоц зурвас дээр байсан хүрэн баавгайг мөргөжээ.

Кордовагаас Якутатын чиглэлд нислэг үйлдсэн Аляск Эйрлайнсын 66 дугаар нислэгийy Боинг онгоц газардах явцдаа буух зурвас дээр хоёр баавгай байгааг харжээ.

Баавгайнуудыг өнгөрөөж газардсан гэж бодсон боловч нисгэгч зүүн талын хөдөлгүүрээр ямар нэг зүйл мөргөснөө мэдсэн байна. Буугаад хартал.

201116135916 02 alaska airlines flight hits bear exlarge 169

Нислэгийн үеэр онгоцонд зургаан зорчигч байсан бөгөөд зоригчид гэмтэж бэртээгүй. Нислэгийн хяналтын төвд мэдээлсний дараа нисэх буудлын ажилтнууд үхсэн баавгайн цогцсыг зурвасаас холдуулж агуулахад хүргэжээ.

201116135917 03 alaska airlines flight hits bear exlarge 169

Урьд өмнө онгоц шувуу, бусад амьтдыг онгоцоор мөргөсөн тохиолдол гарч байсан ч хүрэн баавгай зурваст нэвтрэн, мөргөсөн явдал анх удаа тохиолдсон гэж нисэх буудлын ажилтнууд ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.