LIVE: Өвчтэй иргэнийг үл хайхарч, амь насанд нь хүрсэн эмчид хариуцлага тооцох уу?

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчийн тусламж авч чадалгүй нас барсан нэгэн иргэний гэр бүл гомдолтой байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. 

Нэгдсэн эмнэлэг дээр хоёр ч удаа ирээд эмч, эмнэлгийн ажилтнуудын үл хайхрах байдлаас үүдэн нэгэн  иргэн нас барсан бөгөөд уг асуудалд аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байдаг.

Гэвч Хөвсгөл аймгийн иргэд "уучлалт гуйх нь хангалттай бус хариуцлагаа нэмэгдүүлж, хариуцлага алдсан эмч, ажилтанд хариуцлага ооцох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Тиймээс бид уг асуудлаар аймгийн засаг дарга Л.Ганболдоос тодрууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.