М.Чингисхаан "төрсөн өдрөөрөө" эрүүлжүүлэгджээ

Өөрийгөө Чингисхаан хэмээн өргөмжилсөн иргэн М.Чингисхаан урьд шөнө эрүүлжүүлжүүлэгдлээ гэх мэдээ цахим орчинд тархав.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорионы хатуу хорио тогтоосон байгаа энэ цаг үед тэрбээр төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэж архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул эрүүлжүүлэгдсэн гэх албан бус мэдээлэл байна

Уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн мэдээлэл манайд ирдэггүй. Иргэн М.Чингисхаан эрүүлжүүлэгдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй” гэлээ. Харин энэхүү мэдээллийг тодруулахаар зорилгоор М.Чингисхааны гар утас руу залгахад тэрбээр утсаа авсангүй.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.