МҮЭХ цар тахлын үед авах арга хэмжээгээ бодитойгоор хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ

МҮЭ-ийн Холбоо цар тахлын үед авах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт санал хүргүүллээ

МҮЭ-ийн холбоо Ковид19 цар тахлын хөл хориотой холбогдуулан ойрын үед зайлшгүй авах арга хэмжээний саналыг боловсруулан Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүллээ.

Уг албан бичгээр ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлахаас гадна иргэдийн ажлын байр, цалин хөлс, ажлын цагийн зохицуулалт, нийгмийн хамгааллын зарим асуудлыг хөрөнгийн эх үүсвэртэйгээр, бодитой хэрэгжүүлэхийг санал болгож, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурьдлаа.

Мөн тухайн ажлыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын яамдууд болон орон нутгийн бүх шатны төр захиргааны байгууллагуудын оролцоо, үүргийг дээшлүүлж, иргэддээ тавих анхаарал халамжийг цалгардуулж, эзэнгүйдүүлэхгүй байлгахыг санал болгож, нийтлэг үйлчилгээ, ус, дулаан, түлшний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд онцгой анхаарлаа хандуулахыг хүслээ.

125762921 3878463515571975 2240214634105777224 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.