Тусгай зөвшөөрөл олгохыг цуцаллаа

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах шаардлагатай 13 байгууллагын ажилчин, алба хаагчид тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргасан билээ. 

Харин маргааш/2020.11.17/-аас эхлээд ажиллах жагсаалтад багтсан байгууллагуудын ажилтан, алба хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд ажилдаа хувийн болон албаны унаагаар ирж, очих боломжтой юм байна. 

Эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагаар явж байгаа хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд хөдөлгөөнд оролцоно. Зуслангууд руу ЦЕГ-аас гаргасан хяналтын бүс дотроо явж болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.