Снукер биллиардын "2020 Northern Ireland Open" өнөөдөр эхэлнэ

 

125367750 10157451693982062 4546130771995014657 o 01 

2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээний сүүлийн хоёр жил дараалан Жадд Трамп аварга түрүүлж Ронни О Сулливан аварга үзүүрлээд байна. Хэдийгээр Хойд Ирландын Белфаст хотноо зохион байгуулагддаг ч энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын тархалтын улмаас анх удаа Английн Милтон Киенес хотноо зохион байгуулагдахаар боллоо. 

Энэ сарын 22-ныг хүртэл зохион байгуулагдах "2020 Northern Ireland Open" тэмцээнд дэлхийн чансааны эхний 128 тамирчин оролцох юм. Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 

2020.11.16-ны өдрийн эхний тоглолтууд
2020.11.16-ны өдрийн эхний тоглолтууд

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.