Хөл хориог 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газар баталлаа
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед хуралдаж, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.
11:00 цагийн орчимд УОК хуралдаж ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах зэрэг гурван асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн байна.
Үргэлжлүүлэн 14:00 цагаас Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. Хурлын эхэнд өнөөдөр УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө.
Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаас гарсан бусад шийдвэртэй энд дарж танилцана уу.
.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.