БИЧЛЭГ: Нөөцийн маханд дугаарлаж буй иргэд
Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн зургаан дүүрэг, 15 цэгт нөөцийн мах борлуулах болсон. Мах худалдан борлуулах зохицуулалтын талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт хийж байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм.
Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуучлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах шийдвэр гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар нөөцийн маханд дугаарлаж буй иргэдийн хувьд юун коронавирус, юун халдвар дамжих эсэх асуудал хамаагүй болжээ.
/Энэхүү бичлэг нь сонирхогчийн бичлэг болно/
Дашрамд дурдахад дараах цэгүүдээ нөөцийн махыг борлуулж байгаа билээ.
- Баянгол дүүргийн 12-р хороо 6-р бичил хорооллын худалдааны төвийн талбай
- БЗД-ийн 8-р хороо Тэнгэр худалдааны төв
- БЗД-ийн 4-р хороо Жуков худалдааны төв
- Чингэлтэй дүүргийн 2-р хороо Их тойруугийн 27 Алтжин бөмбөгөр
- Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын хуучин эцсийн байршилд
- СБД-ийн Хангай хотхоны гадна талбайд
- СБД-ийн 16-хороо Бэлх худалдааны төв
- СХД-ийн 37-р хороо Содон хорооллын дунд талбайд
- СХД-ийн 17-р хороо Цамбагаравын урд талбайд
- СХД-ийн 1-р хороо Толгойтын Гүндарваа худалдааны төв
- Буянт-ухаа хорооллын гадна талбай гэсэн байршлуудад 200 хүртэлх тн хонь, үхрийн махыг худалдан борлуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.