LIVE: А.Амбасэлмаа: Д-гийн ойрын хавьтлын таван иргэнээс халдвар илрээд байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Өчигдөр 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад 406 тохиолдол батлагдлаа. Эерэг гарсан шинжилгээ:

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ.
  • Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн автомашины жолооч.
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн таван иргэний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ.
  • Аравдугаар сарын 21-нд Энэтхэг улсаас ирсэн гурван хүний давтан шинжилгээ.
  • Хяналтын шинжилгээнээс гурван хүнээс халдвар илэрсэн.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Одоогоор . Монгол Улсад батлагдсан нийт 406 тохиолдлын 317 нь эдгэрсэн. Ажиглалтад таван хүн байна. Гэрийн ажиглалтанд дөрвөн хүн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байна. Нутаг буцаасан таван хүн байгаа.

Дотоодод батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүн байгаа. 73 хүнээс 48 иргэний шинжилгээ хийгдэж дууссан. . Хоёрдогч хавьтлын 171 хүнээс коронавирус илрээгүй. Түүнчлэн Өмнөговь, Замын-Үүд явсан таван хүнээс халдвар илрээгүй.

Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу юм. Тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.

124203455 1180079945740719 7275374440745648921 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.