LIVE: МУБИС-ийн оюутны 2-р байранд хөл хорио тогтоожээ...
21 хоног тусгаарлалтад байж байгаад гарсан тээврийн жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнд шинжилгээ хийхэд хадам ээж болон дүүгээс нь халдвар илэрсэн.
Уг оюутан дүү нь МУБИС-д суралцдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хичээлдээ явсаар байсан бололтой. Харин өнөөдөр МУБИС-ийн 2-р байранд хөл хорио тогтоосон байна.
Коронавирус илэрсэн оюутан нь МУБИС-ийн математикийн ангийн оюутан ажээ. Энэ сарын 9, 10-нд МУБИС-ийн 3-р байр байран дээр ирсэн.
Уг оюутан нь энэ сарын 9-нд семинарт сууж, энэ сарын 10-нд цайны газар, номын сан орсон байна. Тиймээс энэ сарын 9, 10-нд тухайн оюутантай ойр байсан МУБИС-ийн цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглан шинж тэмдэг илэрвэл тусгай дугаар луу залгахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.