LIVE: УИХ-ын үйл ажиллагааг цахимд шилжүүллээ
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг цахимд шилжүүллээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа ч цахимд шижлээ. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан сунгах эсэхээ шийднэ. Нэгдсэн хуралдааныг таван танхимаас цахимаар зохион байгуулна гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээлэв.
Мөн өнөөдөр буюу 11-р сарын 11-нд болохоор товлогдсон УИХ-ын хүндэтгэлийн чуулган цуцлагдаад байна. Парламентын үйл ажиллагаа сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхэн нэг цэгээс мэдээлэл авах боломжтой болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.