"Йелловстоун"-ы халуун рашаанд тахианы мах чанасан жуулчдыг баривчилжээ

АНУ-ын "Йелловстоун" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгалийн халуун рашаанд тахианы мах чанан, оройн хоолоо бэлтгэсэн гурван жуулчныг баривчилжээ.

Тус байгалийн цогцолборын төлөөлөгч Морган Вартины хэлснээр Тэд хоёр тогоонд бүхэл тахиа хийгээд, үүнийгээ тааран шуудайнд шургуулан халуун рашаанд дүрсэн аж.

40-50 насны эдгээр гурван эрэгтэй хүнд ялаар шийтгүүлсэн болохыг шүүхийн баримт бичигт дурдсан байна. Хэрэгтнүүдийн хоёр нь хэд хоног шоронд хоригдсон бөгөөд тэдний нэг нь зүгээр л "оройн хоол хийх" зорилготой байсан гэдгээ шүүгчид хэлсэн байна. 

Түүнчлэн мянга мянган хүмүүс халуун рашаан руу зоос шийдэн, газар доорх агааржуулалтын хэврэг тогтолцоог нь бөглөж, гэмтээдэг гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.