Халдвар авсан сувилагчтай хамт тусгаарлагдсан эмчээс коронавирус илэрчээ

Өнөөдөр коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн ирсэн дахин зургаан тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 374 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Шинээр илэрсэн зургаан тохиолдлын нэг нь өнгөрсөн долоо хоногт тусгаалалтад байсан хүмүүсийг эмчилж байсан сувилагчтай хамт тусгаарлагдсан эмч ажээ. 

Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа заавал зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

124585451 1178375335911180 381742442512007263 o

124308090 1178375099244537 2346386783034606087 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.