Х.Хүрэл-Эрдэнэ: Халхгол сум 10 тэрбум төгрөгөөр хөгжим хэрэгсэл аваагүй

Дорнод аймгийн Халхгол сумын шилэн дансны “Хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер” хэсэгт 10,000,000,000.0 (10 тэрбум) төгрөгөөр “Ялалт баг хөгжим, тоног төхөөрөмж” худалдан авах тухай  мэдээлэл тавигдсан нь олны анхаарлыг татав.

Тус мэдээллийн дагуу Халхгол сумын Засаг даргатай Х.Хүрэл-Эрдэнэтэй утсаар холбогдож чухам ямар учраас 10 тэрбум төгрөгөөр хөгжим худалдан авч буйг тодруулахад “Ёстой тийм зүйл байхгүй. Манай нягтлан андуурч л шивсэн байх. Манай суманд 10 тэрбум бус, харин 10 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хөгжим худалдан авах тендер зарлагдсан ч 6,965,910 төгрөгөөр л хөгжим хэрэгсэл авсан” гэв.

Annotation 2020 11 10 142332

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.