Жүдо бөхийн 23 хүртэлх насны Европын АШТ-ий шигшээ барилдаан
Жүдо бөхийн 23 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг толилуулж байна.
Хорват улсын Порек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн 23 хүртэлх насны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр долоон жингийн /эрэгтэйчүүдийн -60, -66, -73, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 жингүүд/ барилдаан явагдлаа.
Эхний өдөр Голландчууд хоёр алт, нэг хүрэл, хоёр шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 36 орныг тэргүүлж байна. Голландчуудын хүртсэн хоёр алтан медаль нь хоёул эмэгтэйчүүдийн жинд байсан ба тэд яалт ч байхгүй энэ өдрийн шилдгүүд нь байлаа.

Тэмцээн өнөөдөр хуваарь ёсоор үлдсэн жингүүд буюу эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн ангиллаар үргэлжлэн явагдана. Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх тэмцээнийг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.