СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Доржханд: Та нар Монгол банкийг мөнгө гэж хараад байна, болохгүй шүү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол банк үндсэн чиг үүргээсээ хазайж, буруу ажиллаж байгааг шүүмжлэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-МАН-ынханд хэлэхэд, та нар 2012-2016 оны алдааг давтах гээд байна. Алдаа нь юу вэ гэвэл, Монгол Улс дөрвөн төсөвтэй болоод, Монгол банк нь Сангийн яам шиг ажилладаг болчихсон. Мөнгөө хэвлэж байгаад үр ашиггүй баахан зардлуудыг санхүүжүүлдэг байсан. Үр дүнд нь бид ханшаа хоёр дахин алдсан.

Одоо коронавирусийн хүндрэлийн үеэр үйлдвэрээ хөгжүүлнэ гээд байна. Гэхдээ үүнийг хийдэг субьект нь Монгол банк бус Засгийн газар шүү дээ. Сангийн яам, мөн төсөв байхгүй юу.

Монгол банк бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой институт болохоос биш хувийн арилжааны банк шиг төсвөөр аливааг санхүүжүүлдэг бүтэц биш шүү. Тиймээс энэ алдаагаа давтаж болохгүй. Тэгвэл ёстой онигоонд орно. Аливаа төсвийн шинж чанартай бүх зардлуудыг төсөв л хийх ёстой.

Монгол банк ипотек л гэнэ, алтны салбар л гэнэ өөртөө ачаа үүрээд байна. Ийм улстөржсөн ажил хийж болохгүй. Ингэвэл зээлжих зэрэглэл унана, макро эдийн засаг чинь унана. Төгрөг нийлүүлээд явбал ханш чинь унана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.229.123.45

Энэ залуу л зөв яриад бн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.