Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 350 боллоо

Монгол улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 349 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр дахин нэг тохиолдол нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 350 болсныг ЭМЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.

Тодруулбал Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Одоогоор 313 эдгэрч, 37 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд ажиглалтаас 307 хүн гарч, гэрийн ажиглалтад дөрөв, хяналтад хоёр хүн байна. Түүнчлэн ковид-19 цар тахал тархаж эхэлснээс хойш Монгол улс нийт 90,951 хүнд шинжилгээ хийж, 31,815 иргэнийг тусгаарласнаас яг одоогийн байдлаар 3,072 иргэн тусгаарлагдаж байна.

123801112 1172176886531025 3380230558580999063 o

123164629 1172176769864370 6869334395450116257 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.