Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр коронавирусийн халдварыг дотооддоо алдсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЭМ-ийн сайд дараах хариултыг өглөө. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна" гэлээ. 

Түүнчлэн ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочид коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд хариу нь шөнө гарсан бөгөөд яагаад энэ хариуг өнөөдөр өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлээгүй талаар сэтгүүлчид тодруулахад тэрбээр "" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.