LIVE: АЖ Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргалыг буруутгахаас илүү хуулийг буруутгаж байна

“Үндэсний мэдээллийн төв”-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АЖ Ш.Чимэдцэеэ: Нэг хүний хайр дутахад яах вэ, нийт ард түмнийхээ хайранд явахад сайхан

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Би шавь нартайгаа хамтран “Дуунд залбирсан тавилан” нэртэй тоглолтоо хийнэ. Найман жилийн турш тоглолтоо хийхийг хүсэн хүлээсэн. Үзэгчид ч бас хүлээсэн байх. Тиймээс тоглолтоо хийхээр болсон. Сайхан тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. UB palace-ийн концертын танхимд болох юм.

“Дуунд залбирсан тавилан” дууны шүлгийг би өөрөө бичсэн. . Насаараа ард түмэндээ дуу хоолойгоо өргөж, хайрлагдаж, хүндлэгдэж ирсэн.

Нэг хүний хайр дутахад яах вэ, нийт хүний хайранд явахад сайхан. Гурван сая гаруй иргэнийхээ сая гаруй иргэний сайхан хайранд явдаг байх гэж боддог юм.

Зууны мэдээ сонины сэтгүүлч Ч.Үл-Олдох: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ байраа алдах гээд байгаа талаар олон нийтэд мэдээлсэн. Энэ дагуу Сүхбаатар аймгийн харьяат БНСУ-д амьдарч байгаа Ариунжаргал, Япон улсад ажиллаж байгаа Энхтуяа гэх бүсгүйчүүд хандивын аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар хандивын хүрээнд гурван сая төгрөг цугларсан.

Д.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэ эгчийн одоо амьдарч байгаа энэ байрыг шүүхийн нэхэмжлэл гарган авахаар болсон. Энэ байр бол 2002 онд Сүхбаатар аймгийн харьяат . Ш.Чимэдцэеэ эгч тухайн үедээ хүний юмыг үнэгүй авна гэж байхгүй. Хариуд нь өөрийн эзэмшилд байсан газраа өгье хэмээн өөрийн эзэмшлийн байртай болж байсан.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргал 2003 онд дөрвөн өрөө, нэг гараашны гэрээг би байгуулж байсан гэж шүүхийн нэхэмжлэхдээ бичсэн байдаг.

Анхан шатны шүүхийн үеэр шүүгч Д.Түвшинжаргалаас дөрвөн өрөө байр, гараашийн гэрээг хэн хийсэн бэ?

-Б.Мөнхцэцэг гэдэг хүн хийсэн байна лээ.

-Та төлбөрийг төлсөн үү?

-Төлөөгүй ээ. Б.Мөнхцэцэг гэдэг хүн төлсөн хэмээн хэлсэн байдаг. 

Гэтэл давж заалдах шатны шүүх дээр байрыг нь Д.Түвшинжаргалд өгөх шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага одоо байраа суллаж өгөхийг шаардаад байгаа.

. Энэ талаар надаас нуусан байсан. Та нар намайг мэднэ дээ. Би ийм тийм гэдэггүй. Уг байрыг зогсоолтой нь хамт 64 саяар авч байсан. Арав гаруй жилийн дараа 360 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Ингээд би өөрийнхөө байрны тал мөнгийг Д.Түвшинжаргалд төлж байна. Ийм л учиртай.

Энэ хүн надтай суугаад явган явж үзээгүй. Би энэ хүнийг явуулахдаа “Ланд Крүйзер” машинаа хүртэл өгч байлаа. Ингээд баталгаагаа салгая гээд шүүхэд өргөдөл өгтөл өнөөх маань зөрүүлээд байрыг чинь авна гэсэн. Энэ байтугай хэдэн муу ноорхой хивс, угаалгын машин, тоос сорогч хүртэл авна гэсэн.

Энэ хөрөнгө хэнийх байх нь хамаагүй. Хөрөнгийг нь хоёр хуваана гэж байна. Би ард түмнийхээ буянаар босоод ирнэ. Харин чадамжгүй хүмүүс яах вэ. Ард түмэнд хэрэгтэй энэ хуулийг өөрчлөхийг хүсэж байна. .

 Тэр яахав надаас 2007 сална гээд салсан. Эр хүн юм даа. Миний шавь залуухан хүүхэнтэй уулздаг болоод хүүхэдтэй болоод явсан. Ингээд 2014 онд гэрлэлтээ салгах гээд шүүхэд өргөдөл гарахад энэ маргаан үүссэн юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.