LIVETALK: А.Ариунзаяа: Хавтгайрсан халамжийг цэгцлэх цаг болсон

None

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг энэ удаагийн LIVETALK буландаа урьж ярилцлаа.

Түүний хувьд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан бол тоон мэдээлэлд тулгуурлаж, сайдын ажлаа авсан эхний 100 хоногт халамжийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхээр E-halamj халамжийн нэгдсэн системийг нэвтрүүлжээ.

Уг халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр. Халамжийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр төрийн байгууллага дээр байгаа бүртгэлийн зөрүү гарахгүй. Цаашлаад нэг хүн, нэг айл өрхийн хэдэн гишүүн хэдэн төрлийн халамж авч байгааг нарийвчлан судалж, мэдэх боломжтой гэнэ.

2019 онд манай улсын нийт хүн амын 62.5 хувь нь ямар нэгэн нэр төрлийн халамж авдаг байсан бол энэ тоо 2020 онд өсөн нэмэгджээ. Нийт хүн амын 2 сая иргэн халамж авч байгаа мэт харагдаж байгаа ч 18 нас хүртэлх хүүхэд буюу 1.2 сая хүүхдэд сард болгон 100 мянган төгрөгийг халамжийн сангаас олгож байна.

  • Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн
  • Цалинтай ээжүүд 243 мянган хүн
  • Эхийн алдар буюу одонгийн мөнгийг 225 мянган иргэн
  • Ахмад настанд үзүүлэх дэмжлэг буюу насны хишгийг 141 мянган ахмад авч байна.

.

Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн хуульд зааснаар жилдээ хоёр удаа олон нийтийн ажилд оролцох үүрэгтэй. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Үүнд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна.

Тэгэхээр цаашид халамжийн бодлогыг хумих шаардлагатай. . Төр засгаас халамж олгохоос илүү ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Цаашлаад халамж авч байгаа иргэнд хариуцлага тооцдог тогтолцоог сайжруулна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яриандаа дурдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.