LIVE: П.Наранбаяр: Хотынхоо төлөө зүтгэх удирдагч тодорсонгүй
НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилж, Д.Сумъяабазарыг хотын даргад томилохыг дэмжсэн. Тэгвэл ХҮН-аас НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Д.Гантулга, П.Наранбаяр нараас байр суурийг нь тодрууллаа.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга: НИТХ дээр Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж өөрсдөө ярьж байна. Иргэдийн олонх болсон нам гишүүнээ оруулж ирээд НИТХ-аар хэлэлцээд Ерөнхий сайдад өргөн барихаар боллоо. Ёс зүй, арга барилын хувьд ойшоож үзэхгүй байгаа.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Ирэх дөрвөн жилд ард түмний, иргэдийн дуу хоолой байна. Иргэний зориг гаргаж байна гэж өөрийгөө ярьж байна. Энэ бол хотыг удирдах хэмжээний хүн мөн үү үгүй юу гэдэг дээр эргэлцэж байна. Олонх болсон МАН хуулийнхаа дагуу сонголтоо хийгээд явах байх. Гэхдээ ингэж чин сэтгэлээсээ хотынхоо төлөө зүтгэе гэсэн гэсэн ийм удирдагч хүн гарч ирээгүйд сэтгэл дундуур байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.