ГИХГ-ын дарга асан Д.Мөрөн: Намайг АТГ-аар шалгуулна л биз, би буруугүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуулийг хэлэлцэж байгаа. Нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газартай холбоотой маш ноцтой мэдээллийг хэлсэн.
Тэр нь “Монгол Улсад 10 гаруй жилийн турш ямар ч ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амьдарч байсан хүмүүсийг илрүүлээд албадан гаргах ажлыг хийж байна. Ямар ч цалин хөлс авахгүйгээр байгууллагын жижүүр манаач хийж байсан хүн ч бас илэрсэн. ГИХГ-т их учир байна. Тухайлбал, Вьетнам улсын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон. Харваас хөрөнгө оруулалт хийсэн шинж чанаргүй хүмүүст шүү. Ийм виз олгосон хүмүүст албаны шалгалт оруулаад улсад учруулсан хор хохирлыг нь төлүүлэхээр АТГ болон бусад холбогдох байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Энэхүү мэдээллийн дагуу өнгөрсөн дөрвөн жилд ГИХГ-ын даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаа чөлөөлөгдсөн Д.Мөрөнтэй утсаар холбогдож “Таны удирдаж байсан байгууллага Вьетнам улсын иргэдэд гадаадын хөрөнгө оруулагч гэх визийг олноор олгож улсыг хохироосон гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд хэлсэн.
Таныг АТГ-аас дуудаж шалгаж байгаа юу” хэмээн асуухад “Намайг АТГ-аар шалгуулна л биз. Би буруугүй учраас огт айхгүй. Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулагч гэдэг визийг чинь ГИХГ-аас дур мэдэн олгодоггүй. Монгол Улсад түр оршин суух виз авч орж ирсэн хүмүүс өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг нотлох ажлыг хийдэг. Түүнийг нь Хөрөнгө оруулалтын газар, Үндэсний хөгжлийн газар шалгаад энэ хүн Гадаадын хөрөнгө оруулагч мөн гэсэн тодорхойлолтыг үйлдэж бидэнд өгдөг. Түүнд нь үндэслэж л виз олгоно уу гэхээс биш бид дур мэдээд виз олгодоггүй” гэх тайлбарыг өглөө.
ГИХГ-ын даргаар Д.Мөрөнг ажиллаж байх үед буюу өнгөрсөн хоёрдугаар сард ГИХГ-ын Буянт-Ухаа боомтод хяналт тавьдаг нэг мэргэжилтэн “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн олон нийтийн газарт ярьсан нь дуулиан дагуулж байсан юм.
Л.Энх-Амгалан: УБ хотод хэд хэдэн "China Town" байна‼️
— Urantogtokh (@Urantogtokh) October 23, 2020
Х.Нямбаатар: Вьетнам иргэдэд хөрөнгө оруулалтын виз олгосон зөрчил илэрсэн‼️
"Гадаадын иргэн, харъяатын газарт их учир байна" хэмээн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Виз дууссан ч 10 жил амьдарсан хүн бий pic.twitter.com/EHJnVJE0aW
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.