LIVE: УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болгохоор Нийслэлийн МАН санал нэгджээ
Нийлэлийн МАН-ын хороо хуралдаж дууслаа. Хуралдаанаар намын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болгохоор дэмжжээ. Харин НИТХ-ын даргад засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг дэмжжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Заалнаас нэр дэвшигч тодроогүй, хэн нэгнийг мөн нэр дэвшүүлээгүй. Харин одоо УИХ-ын гишүүний статусаа яах вэ гэх мэт олон асуулт гарсан. Гэхдээ хотод тулгамдсан, шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа учир даацтай, ноён нуруутай хүн хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад дэвшүүлж байна гэж бодож байна.
Нийслэлийн МАН-ын хорооны гишүү. Я.Төмөрбааатар:
-Засгийн газар болон нийслэлийн намын хорооны түвшинд УИХ-ын гишүн Д.Сумъаяабазарыг нэр дэвшүүлсэн юм байна. Тэгээд 100 хувийн саналаар Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжлээ.
Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Э.Бат-Үүл, С.Батболд нар гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болж байсан. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзах байхаа гэдгээ өөрөө хэлж байна.
Одоо үргэлжүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөл хуралдаж дууссаны дараа хотын даргын нэрийг НИТХ-ын анхдугаар чуулганд оруулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.