Э.Халигуун гэх монгол залуу Миссурийн цэргийн академийн Батальоны коммандлагч болжээ

Түүнийг Ц.Жадамбаа генералын ач, УИХ-ын гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаярын хүү хэмээн хүмүүс шуугиж байна.

Э.Халигуун нь цэргийн эрдэмд сайтар суралцаж, хувийн сахилга бат, зан суртахууны өндөр төлөвшилтэй байж чадсан тул дээрх цолыг хүртсэн бөгөөд цаашид Миссисурийн цэргийн академийн 130 сонсогчийг коммандална хэмээн АНУ-ын хэвлэлд бичсэн байв.

Миссисурийн цэргийн академийн батальоны коммандлагч нь цэргийн сургуулийн сонсогч, бага дунд шатны офицерууд, салаан захирагч нарыг нэгдсэн удирдлагаар хангаж, цэргийн бэлтгэл сургуулилт төлөвлөгөө хуваарийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна.

121962366 779838949267552 5428278320417972579 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.