Аэрофлотын ажилчид 50 сая долларын хулгайн бараа тээвэрлэхэд тусалжээ

АНУ-ын мөрдөгчид ОХУ-ын Аэрофлот Эйрлайнсын одоо байгаа болон өмнө ажиллаж байсан ажилтнууд Оросоос Америк руу 50 сая ам.долларын үнэ бүхий хулгайн цахилгаан барааг тээвэрлэхэд тусалсан гэж мэдэгджээ.

Холбооны мөрдөх товчоо, гааль болон хилийн хамгаалалтын алба, Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага, бусад агентлагууд дээрх дүгнэлтийг гаргасан байна. .

Холбооны ажилтнууд даваа гарагт найман сэжигтнийг баривчлан саатуулж, хоёр сэжигтэн хэргийн газраас зугтсан гэж мэдэгдсэн байна. Тиймээс Төрийн Департамент уг хэрэгт холбогдолтой Аэрофлотын 113 ажилтны визийг хүчингүйд тооцжээ.

АНУ-ын прокурор Сет Дюшарм “тэдгээр баригдсан этгээдүүд нь ОХУ болон АНУ-д хууль дүрэм зөрчиж хулгайн эд зүйл хил давуулан наймаалдаг олон улсын бүлэглэлийн гишүүд байсан” хэмээн мэдэгджээ. Аэрофлот компани одоогоор хариу тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.