Өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн эрсдлийг танилцуулав

ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт явуулсан юм. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын даргын тушаалаар Шуурхай бүлэг дээрх аймгуудад ажиллаж, үр дүнгээ нэгтгэн танилцуулсан. ХХААХҮЯ  энэ ажлын хэсгийн мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар НҮБ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластерын хурлыг зохион байгууллаа.

121876340 1561372047397733 228855563979475897 n

Энэхүү хуралд  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Японы Хүүхдийг ивээх сан, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Мерси кор”, “Дэлхийн Зөн” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг зуншлага муу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, .

Хуралд оролцсон хүмүүнлэгийн байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсны зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан гамшгийн эрсдэл өндөр аймгуудад үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээ  илэрхийллээ.

121811496 362995161792576 8523922632375271225 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.