“Дэлхийн чимээ медиа групп” ХХК-ийн “LIVETV HD” суваг нь 2020 оны аймаг, нийслэл, сум дүүргийн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд МАН, АН, ХҮН-уудад хамтран ажиллах санал хүргүүлсэн.
2020 оны есдүгээр сарын 30-аас 13-ны өдрүүдэд манай телевиз нь Нийслэлийн МАН, АН-тай хамтран ажилласан болно.
Дээрх намуудтай сонгуулийн тухай хуульд заасан телевизийн эфирт 15 минутын нэвтрүүлэг цацах эрхийн хүрээнд хамтарсан бөгөөд Нийслэлийн МАН-ын сурталчилгааны нэвтрүүлгийг 21:00-21:15, Нийслэлийн АН-ын сурталчилгааны нэвтрүүлгийг 21:45-22:00 цагуудад тус тус цацсан.
Дээрх намуудтай хамтран ажиллахдаа хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчилгүй, хэн нэгэнд илт давуу байдал олгоогүй ажилласан болохыг ХХЗГ-ын өдөр тутмын хяналт шалгалтаар тогтоосон болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.